Монголын Маркетингийн Холбоо үүсгэн байгуулагдсаны 32 жилийн ойн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Маркетингийн тэнхимийн профессор, доктор Сундуйн Бадарчийн нэрэмжит “Маркетинг, бизнесийн хөгжлийн асуудлууд” сэдэвт судлаач оюутны эрдэм шинжилгээний хуралд Мандах их сургуулийн оюутнууд амжилттай оролцлоо.
ХААИС-ийн ЭЗБС-ийн Маркетингийн тэнхим болон Монголын Маркетингийн Холбоо хамтран хоёр шаттайгаар зохион байгуулсан тус хуралд МУИС, ХААИС, СУИС, СЭЗИС, ХИС, Мандах ИС, Отгонтэнгэр ИС, Сити ИС, Идэр ИС, IMAU зэрэг нийт 11 их сургуулийн 54 оюутан илтгэл бүртгүүлснээс II шатанд аман 10, ханан 12 илтгэл шалгарсан байна. Мандах их сургуулийн оюутнууд дараах амжилтыг үзүүлэв.
Шилдэг 12 ханан илтгэлийн нэг:
"Хэрэглэгчдийн цахим худалдан авалтанд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа", НББ-ийн 2-р түвшний оюутан М.Мөнх-Учрал, Т.Энхтайван (Удирдагч багш: БШТ-ийн багш О.Жаргалмаа, Б.Энхбаясгалан)
Аман илтгэлийн төрөлд:
III байр: "Хэрэглэгчийн болон нөлөөлөгчийн бүтээсэн контентын харьцуулсан судалгаа”, Маркетинг хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Толкан (Удирдагч багш: ЭЗБТ-ийн ахлах багш, доктор(Ph.D) Б.Сайнжаргал)
Тусгай байранд:
"Хэрэглэгчийн худалдан авах хүсэлд хүн болон виртуал инфлүүнсерийн үзүүлэх нөлөө", Маркетинг хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Б.Мөнхжин (Удирдагч багш: ЭЗБТ-ийн ахлах багш, доктор(Ph.D) Б.Сайнжаргал)
"Брэндийн үнэнч байдалд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрсөн чанар, сошиал медиа маркетинг нөлөөлөх нь", Маркетинг хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Г.Наранжаргал (Удирдагч багш: ЭЗБТ-ийн ахлах багш, доктор(Ph.D) Т.Ганхуяг)
"Fomo(үлдэж хоцрох айдас)-ийн худалдан авалтын дараах харамсалд үзүүлэх нөлөөлөл: онлайн хэрэглэгчдийн судалгаа", Маркетинг хөтөлбөрийн 4-р түвшний оюутан П.Ичинхорлоо (Удирдагч багш: ЭЗБТ-ийн ахлах багш, доктор(Ph.D) Т.Ганхуяг)
Амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.