САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН XII ОЛИМПИАДАД МАНДАХ ИХ СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

A- A A+
САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН XII ОЛИМПИАДАД МАНДАХ ИХ СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Санхүүгийн Менежментийн Улсын XII олимпиадад Монгол Улсын Их Сургууль (МУИС), Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (СЭЗИС), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХУИС), Мандах Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль (ОУУБИС)-ийн нийт 6 их, дээд сургуулийн 9 багийн 45 оюутан оролцож, ахисан түвшний тест болон кейс даалгавруудыг амжилттай гүйцэтгэн өрсөлдлөө.

Олимпиадын багийн дүнгээр:

Тэргүүн байр – МУИС-ийн Optimus баг
(Б.Ануужин, Б.Жанцандорж, Г.Нармандах, Д.Оюумаа, Н.Сэр-Од)

Дэд байр – СЭЗИС-ийн Fortis баг
(О.Ганзаяа, Б.Насанбуян, Б.Төр-Энх, Б.Хасар, Б.Эрдэнэ-Очир)

Гутгаар байр – СЭЗИС-ийн Incentive баг
(Э.Аззаяа, Б.Анужин, М.Давааням, Б.Дөлгөөнтамир, Г.Тэнгис)

Тусгай байр – Мандах Их Сургууль-ийн MONEX баг

MONEX багийн бүрэлдэхүүн:
О.Бадамхатан – Санхүү менежмент, III түвшин
Б.Энхжин –  Санхүү менежмент, IV түвшин
М.Оюун-Эрдэнэ –  Санхүү менежмент, III түвшин
М.Мөнхжин –  Санхүү менежмент, III түвшин
Л.Пүрэвбаатар –  Санхүү менежмент, IV түвшин

Оролцогч оюутнуудын мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадварыг бодитоор сорьсон, өрсөлдөөн өндөртэй, үр өгөөжтэй тэмцээн болж өндөрлөлөө.

???? Амжилттай оролцсон нийт баг, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!