Ахисан түвшний сургууль нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг воркшопоо бүтээлч хамтын ажиллагааг дэмжих, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх болон эерэг хандлагыг бий болгох зорилгоор roots and rise нэртэйгээр 2025-2026 оны жилд суралцаж буй нийт магистрантуудынхаа дунд “NUMT GUREN”-д зохион байгууллаа.
Зочин илтгэгчээр МҮХАҮТ-ын дэргэдэх “Бизнес академи”-ийн захирал Д.Асралт оролцон нийт магистрантуудад “Манлайлал ба хамтын уураг тархи” сэдвийн хүрээнд маш үр дүнтэй лекцийг орлоо. Мөн магистрантууд өөрийн бизнес, ажилладаг байгууллага болон брэнд бүтээгдэхүүнийг суртчилан танилцуулга хийлээ.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ