НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН XXVII ОЛИМПИАДАД МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨВ БОЛОН ДАРХАН САЛБАР СУРГУУЛИУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

A- A A+
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН УЛСЫН XXVII ОЛИМПИАДАД МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨВ БОЛОН ДАРХАН САЛБАР СУРГУУЛИУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан Бодох Бүртгэлийн Улсын XXVII олимпиад" 2026 оны 4-р сарын 15-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ММНБИ-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Нягтлан Бодох Бүртгэлийн Улсын XXVII олимпиад"-д Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэж буй дараах 10 их сургуулийн 50 оюутан оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

  1. МУИС-ийн Бизнесийн сургууль

  2. ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль

  3. Мандах их сургууль

  4. Мандах их сургуулийн Дархан-уул аймаг дахь салбар

  5. ХУИС-ийн Бизнесийн сургууль

  6. Этүгэн их сургууль

  7. ИЗОУИС-ийн Санхүү, эдийн засгийн сургууль

  8. Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, мэдээллийн технологийн сургууль

  9. Идэр их сургууль

  10. МУИС-ийн Баруун бүсийн сургууль

Олимпиад 2 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр шат буюу онолын шалгалтад тест бодлогоор бие даан өрсөлдсөн бол хоёрдугаар шатанд багаар кейс ажиллаж, мөн Smart Accounting программ дээр даалгавар гүйцэтгэсэн.

Багийн дүнгээр:
⭐ Мандах ИС - Дархан салбар Алтан медаль
⭐ МУИС-ийн Бизнесийн сургууль Мөнгөн медаль
⭐Мандах ИС - Төв сургууль  Хүрэл медаль

Хувийн дүнгээр:

1. МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР Б.Номундарь - 170.5 оноо

2. МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Э.Энхболор - 152 оноо

3. МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Г.Билэгжаргал - 148 оноо

4. МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР Э.Хишигбаяр – 144 оноо

5. МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР А.Баярчимэг – 139.5 оноо

6. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Б.Төгөлдөр – 137 оноо

7. МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ Б.Баярцэцэг - 132.5 оноо

8. МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР Т.Энхмаа – 128.5 оноо

9. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Б.Дамдиндорж – 128 оноо

10. МАНДАХ ИХ СУРГУУЛЬ Ц.Агваанхайдав нар – 119.5 оноогоор ТОП – 10-д орлоо.


 

Хувийн оноогоор Мандах ИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн IV курсын оюутан Б.Номундарь аваргалж, Алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 2026 оны олимпиадад мөн тэргүүн байрт шалгарч байсан бөгөөд ийнхүү Хошой аварга болж амжилтаа бататгаж олимпиадын түүхэн дэх II дахь хошой аварга боллоо. Анхны хошой аврага манай төгсөгч Наранжаргал байлаа.


Смарт Ложик программын төрөлд:


⭐Мандах ИС-ийн Дархан салбар - Тэргүүн байр

⭐ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургууль – Дэд байр

⭐Мандах ИС-ийн төв сургууль - Гутгаар байр

 

Смарт Ложик ХХК нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг 2 дахь жилдээ дэмжин оролцож байна. Тус компаниас эхний 3 байрын оюутнуудад гарын бэлэг, мөн урилгаар оролцож байгаа өмнөх олимпиадын оролцогч нарт Смарт Академи-ийн VIP гишүүнчлэлийн эрхийг “Смарт Ложик” компанийн Гүйцэтгэх захирал Д.Болор шагнал гардуулав.

Кейс дадлага төрөлд:
⭐Мандах ИС-ийн Дархан салбар - Тэргүүн байр

⭐Мандах ИС-ийн төв сургууль - Дэд байр

Олимпиадад оролцогч 10 их сургуулиас удирдагч болон хянагч багшаар нийт 17 багш ажиллалаа. Эхний 5 байр эзэлсэн Удирдагч багш нарыг энэ үеэр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. Үүнд:

1-р байр: Мандах ИС-ийн Дархан салбар сургуулийн багш А.Шижирбаатар

2-р байр: МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Л.Хишигбаяр

3-р байр: Мандах ИС-ийн багш С.Цэвээнжаргал

4-р байр: ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Т.Болор-Эрдэнэ

5-р байр: Идэр ИС-ийн багш Б.Мягмарсүрэн

 

Баг хамт олноороо амжилттай оролцож алт болон хүрэл медалийн эзэд болсон нийт Манлайлагч Мандахчууддаа халуун баяр хүргэе!