2026-04-16
Мандах Их Сургуулийн төлөөлөгчид 2026 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр БНСУ-ын Хансон их сургуульд айлчилж, өмнө байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын түвшний хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тус гэрээний хүрээнд Бизнесийн удирдлага, График дизайны чиглэлээр 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх мөн оюутан солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэхээр талууд харилцан тохиролцсон юм. Ингэснээр Мандах Их Сургуулийн оюутнууд 2+2 хөтөлбөр болон солилцооны шугамаар Хансон их сургуульд суралцах боломж бүрдсэн.
Энэ удаад Хансон их сургуулийн төлөөлөгчид 2026 оны 4-р сарын 16-ны өдөр Мандах Их Сургуульд айлчилж, Мандах Лицей ахлах сургуультай сурагч солилцооны хамтын ажиллагааны гэрээг Хансонг их сургуулиас ерөнхийлөгч Чан Вон Лий, Мандах их сургуулиас ректор Г.Нанжид нар байгуулав. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Мандах лицей ахлах сургуулийн сурагчид Хансон их сургуульд хэлний бэлтгэлд хамрагдан суралцах, цаашлаад бакалаврын хөтөлбөрт шууд элсэн суралцах боломж нээгдэж байна.
Уг арга хэмжээнд Хансон их сургуулийн ерөнхийлөгч Чан Вон Лий, гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Жий Хён Ким, Олон улс ба дотоод харилцааны сургуулийн захирал Мүүн Кюун Ча, олон улсын хөтөлбөрийн захирал Ил Хван Ким, ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Жунхо Ким нар болон Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, ахисан түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа, Мандах Лицей ахлах сургуулийн захирал Р.Даваахүү, ЭЗБТ-ийн ахлах багш, доктор Т.Ганхуяг, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Чинбат нар байлцав.
Талууд цаашид дараах чиглэлүүдээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Үүнд:
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр сургуулийн харилцааг шинэ шатанд гаргаж, бүх талаар өргөжүүлэх чухал ач холбогдолтой болж буйд хоёр тал санал нэг байлаа.