МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД ЭРГЭЖ ИРЛЭЭ

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ЯПОН УЛСАД ДАДЛАГАЖИГЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД ЭРГЭЖ ИРЛЭЭ

2026-04-16

Мандах Их Сургууль нь оюутнууддаа Япон Улсад 1 жилийн хугацаатай, цалинтай дадлагажигч оюутны хөтөлбөрт хамрагдах боломж олгодог.

Энэхүү дадлагажигч хөтөлбөрт 2024–2025 оны хичээлийн жилд Мандах Их Сургуулийн логистикийн хөтөлбөрийн 3-р түвшний оюутнууд болох М.Хонголзул, Б.Нямсүрэн нар амжилттай хамрагдан, 2026 оны 4 дүгээр сарын 13 - ны өдөр эх орондоо ирсэн байна.

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад дараах боломж, давуу талууд олгогддог.  Үүнд:

  1. Суралцах хугацаандаа хичээлийн жил алдалгүй, сургуулиа үргэлжлүүлэн төгсөх боломжтой;
  2. Мэргэжлийн хичээлээс гадна япон хэлний зохих түвшний мэдлэг эзэмшинэ;
  3. Бие даан ажиллах, амьдрах чадвар эзэмшинэ;
  4. Тодорхой хэмжээний хуримтлал бий болгох боломжтой;
  5. Харилцаа хандлага, бүтээлч сэтгэлгээ, цагийн менежмент, санхүүгийн тооцоолол зэрэг олон ур чадварыг хөгжүүлнэ.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын туршлагаас харахад уг хөтөлбөр нь хувь хүний хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, логистикийн чиглэлээр онол, практикийн арвин мэдлэг, туршлага хуримтлуулахад чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.