2025–2026 оны хичээлийн жилийн төлөвлөгөөт ажлын хүрээнд зохион байгуулагдсан “Судалгааны их семинар” 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мандах их сургуулийн номын сангийн 2 давхарт зохион байгуулагдсан бөгөөд оролцогчдод практик ач холбогдол бүхий мэдлэг, ойлголтыг олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Тус семинарыг ЭЗБТ-ийн доктор профессор С.Цолмон удирдан явуулж, “Олон улсын өндөр эрэмбэтэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх боломж” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг өрнүүлэв. Семинарын үеэр олон улсын индексжүүлсэн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд тавигдах шаардлага, өгүүлэл бичих бүтэц, судалгааны ажлын чанарыг сайжруулах арга зам, нийтлэлийн стратегийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөмжийг оролцогчдод хүргэлээ.
Арга хэмжээнд магистрант, докторант, багш, судлаачид идэвхтэй оролцож, өөрсдийн судалгааны ажлын талаар санал солилцон, туршлага хуваалцсан нь онцлог байв.
Энэхүү семинар нь судлаачдын эрдэм шинжилгээний ажлын чанар, олон улсын түвшинд хэвлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.