“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ-2026” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургууль ажил олгогчдын хүний нөөцийг бүрдүүлэхэд туслах, байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюутнуудыг танилцах болон мэргэжлийн дадлага хийлгэхэд зуучлах, төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой уламжлалт “JOB FAIR-2026”  ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 16 дахь жилдээ, 2026 оны 4 сарын 10-ны өдөр  зохион байгууллагдлаа.  

Энэ удаагийн өдөрлөгт санхүү банкны салбар- 8, татвар, аудитын салбар-6 мэдээлэл технологи -5, барилга, үл хөдлөх-5, тээвэр логистик-3, худалдаа үйлчилгээ 3, бусад салбар – 8 гэсэн нийт 38 аж ахуй нэгж, байгууллага оролцлоо. 

“Ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид нээж үг хэллээ.Үйл ажиллагаанд сургалт эрхэлсэн проректор доктор, профессор Ч.Төрбадрах  Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал дэд, профессор Х.Нямбаяр нар оролцож, аж ахуй нэгж, байгууллагатай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Тус өдөрлөгт үйлдвэрлэлийн дадлага хийх, төгсөөд ажиллах зорилготой Мандах Их Сургуулийн 3, 4 дүгээр түвшний  оюутнууд идэвхтэй оролцож нээлттэй ажлын байрны ажил горилогчийн анкетыг давхардсан тоогоор нийт 1300 гаруй оюутан бөглөсөн байна.

Энэ өдөрлөгийн үеэр зохион байгуулдаг чухал ажлын нэг бол ажил олгогчдын төлөөллийг хүлээн авч уулзаж,  ажлын байранд тавигдах шаардлага, мэргэжлийн эрэлт хэрэгцээ болон сургалтын хөтөлбөрийг сайжруулахад ажил олгогчдын саналыг тусгах талаар нээлттэй ярилцлаа.  

 

ӨДӨРЛӨГТ ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГУУДДАА ЦААШДЫН

АЖИЛД НЬ  АМЖИЛТ ХҮСЬЕ.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА