МАНДАХ ИХ СУРГУУЛЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАРТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Мандах Их Сургууль хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг үйл ажиллагаанд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч Б.Батцэцэг, Мандах Их Сургуулийн ректор Г.Нанжид тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцлаа.   

Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:    

  • Төрийн байгууллага, төрийн албан хаагчийн бүтээмж тооцох аргачлал боловсруулах,
  • Эрсдэлийн удирдлага, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээ мониторингийн талаар төрийн албан хаагчдад чиглэсэн сургалт хамтран зохион байгуулах,
  • Судалгаа, шинжилгээ, дадлага, туршлага солилцох ажлууд хэрэгжүүлэх,
  • Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх.

Энэхүү хамтын ажиллагаа нь төрийн байгууллагын бүтээмж, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.