Мандах Их Сургууль нь Дорнод аймгийн Политехник коллежтой хамтран ажиллахаар тохиролцож Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах Политехник коллежийн захирал Л.Хишигтогтох нар хамтын ажиллагааны гэрээнд 2026 оны 03 сарын 25-ний өдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээнд тусгагдсанаар Техникчийн боловсрол эзэмшсэн Политехник коллежийн төгсөгчид, Мандах Их Сургуулийн “Цахилгааны инженерчлэл”, “Механик инженерчлэл” хөтөлбөрүүдэд 2 жилийн хугацаанд шатлан суралцаж бакалаврын зэрэгтэй инженерүүд болон төгсөх боломжтой болох юм.
Политехник коллежийн удирдлагууд Мандах их сургуулийн төлөөлөгчдөд сургуулийнхаа үйл ажиллагаа, орчин нөхцөл, лабортори анги танхим танилцууллаа.
Энэ үеэр Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, ахлах багш Д.Түвшинжаргал тус Политехник коллежийн автын механикч, цахилгаанчны мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад шатлан суралцахын давуу тал, хөтөлбөрийн онцлог, гэрээнд заагдсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, болон бусад холбогдох танилцуулга хийлээ.