“МӨРӨӨДЛӨӨ МЭРГЭЖИЛ БОЛГОЁ” БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

A- A A+
“МӨРӨӨДЛӨӨ МЭРГЭЖИЛ БОЛГОЁ” БОЛОВСРОЛЫН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Дорнод аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Мөрөөдлөө мэргэжил болгоё” боловсролын өдөрлөгийг аймгийн хэмжээнд анх удаа 2026 оны 3 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Мандах их сургуулийн төлөөлөгчид урилгаар оролцлоо.

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь аймгийн сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтонд чиг баримжаа олгох, хөдөлмөрийн зах зээлийн тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн талаар болон Боловсролын зээлийн сангаас олгох зээл, тэтгэлэг зэрэгт хэрхэн хамрагдах боломж гэх мэт цогц мэдээллийг хүргэхэд оршиж байв.

Тус өдөрлөгт ОХУ, БНСУ, БНХАУ-ын их сургуулиуд, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 16 их сургууль, Боловсролын зээлийн сан, Монгол банк зэрэг байгууллагууд оролцлоо.

Уг өдөрлөгт оролцсон дотоодын 16 их сургуулиудыг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд явуулсан санал асуулгын үр дүнгээр тодруулж урилгаар оролцуулсан байна.

Арга хэмжээний үеэр аймгийн засаг дарга Ш.Ёл, Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн проректор доктор, профессор Ч.Төрбадрах, СШУИТ-ийн эрхлэгч доктор, ахлах багш Д.Түвшинжаргал, Сургалтын албаны ахлах ажилтан Ц.Отгонцэцэг нарыг хүлээн авч уулзан аймгийн хэмжээнд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах талаарх сургалтыг хамтран зохион байгуулах талаар санал солилцлоо.

Аймгийн удирдлагаас тус өдөрлөгийг дэмжин, хамтран ажилласанд "Талархал" гардуулан баяр хүргэлээ.