Мандах их сургуулийн Ахисан түвшний сургууль байгуулагдсаны 5 жилийн ой тохиож буйтай холбогдуулан нийт профессор, багш, судлаачид, магистр болон докторын оюутнууд, төгсөгчид, хамтран ажиллагч байгууллагууд та бүхэндээ баярын халуун мэнд хүргэе.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Ахисан түвшний сургууль нь доктор, магистрын хөтөлбөр, олон улсын мэргэжлийн зэрэг олгох сургалтуудыг хэрэгжүүлэх үндсэн ажлуудаас гадна судалгаанд суурилсан сургалт, эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж, идэвх санаачилгатай ажиллаж ирлээ.
Магистр, докторын сургалтын чанарыг дээшлүүлэх, судлаач багш нарын чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхны захирал доктор, профессор С.Цолмон болон захирал доктор, дэд профессор О.Бурмаа түүний баг хамт олны маань идэвх санаачилга, хөдөлмөр зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулсаар буйд туйлын талархалтай байна.
Эрдэм мэдлэг бүтээх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэж буй та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Цаашид ч бид ахисан түвшний боловсрол, судалгааны орчныг улам бэхжүүлж, мэдлэг бүтээх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтдаа амжилт гарган ажиллах болно.
Та бүхэндээ 5 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрдэм судлалын ажил үйлсэд тань амжилт, бүтээл арвин байхыг хүсэн ерөөе.