ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

A- A A+
ӨМНӨГОВЬ АЙМАГТ БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Мандах Их Сургууль, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай байгуулсан гэрээний хүрээнд Нягтлан бодох бүртгэл санхүүгийн чиглэлээр орон нутагт дутагдаж байгаа боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Нягтлан бодох бүртгэлийн бакалаврын эчнээ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 35 төгсөгч сургуулиа амжилттай төгсөж диплом, энгэрийн тэмдгээ 2026.01.19-нд  гардан авлаа. Энэ удаагийн хөтөлбөр нь танхим болон онлайн хосолсон хэлбэрээр явагдсан нь онцлог байлаа.

Ёслолын үйл ажиллагааг Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат, Мандах Их Сургуулийн ректор Г.Нанжид нар нээж, хэлсэн үгэндээ: Орон нутгийнхаа санхүү бүртгэлийн ажилтнуудын хүртээмж чанар чансааг дээшлүүлснээр аймгийнхаа цаашдын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа болон, хамтын ажиллагааны эхний үр дүн гарч тус аймагт 2 дахь мэргэжлээ эзэмшсэн мэргэжлийн шинэхэн нягтлан бодогч нартай болж байгаад хоёр тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Засаг дарга, ректор нар сурлагын голч дүнгээрээ зохих болзлыг хангасан 7 төгсөгчдөд Мандах Их Сургуулийн магистрын хөтөлбөрт хөнгөлөлтэй суралцах эрхийн бичиг гардууллаа.

Нийт төгсөгчид диплом энгэрийн тэмдгээ гардан авсны дараа  

Эзэмшсэн мэргэжлийнхээ ёс зүйг чанд сахиж, сургуулийнхаа болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, хариуцлагатай ажиллаж явахаа батлан тангаргалаа.

Уг төгсөлтийн арга хэмжээний хүрээнд  Мандах Их Сургуулийн болон Өмнөговь аймгийн удирдлагууд цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй уулзалт хийлээ. Уулзалтанд

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Энхбат

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн дарга Ц.Амартөгс

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн хууль эрх зүйн хэлтсийн дарга Ч.Энхмөнх

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Б.Очгэрэл

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн салбарын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гантулга

Өмнөговь аймгийн ЗДТГ-ийн санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ё.Номинтунгалаг

Мандах Их Сургуулийн ректор, МУГБ, профессор Г.Нанжид

Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах

НББС-ийн захирал Дэд профессор Х.Нямбаяр

Бүртгэл шинжилгээний тэнхимийн эрхлэгч, ахлах багш Ц.Одгарав нар оролцож цаашид: Байгуулсан гэрээнийхээ дагуу хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт талууд итгэлтэй буйгаа илэрхийллээ.

СУРГУУЛИА АМЖИЛТТАЙ ТӨГССӨН НИЙТ ТӨГСӨГЧДӨДӨӨ ЦААШДЫН АЖИЛ, ХӨДӨЛМӨРТ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

 

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА