МАНДАХ ИХ СУРГУУЛЬ БНСУ-ЫН САНМЁН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР (2+2) БОЛОН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ БНСУ-ЫН САНМЁН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР (2+2) БОЛОН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Мандах Их Сургуулийн төлөөлөгчид БНСУ-ын Санмён их сургуульд 2026 оны 1-р сарын 27-ны өдөр айлчлан хамтын ажиллагааны өмнөх санамж бичигт тусгагдсан заалтын дагуу бизнесийн удирдлагын бакалаврын хамтарсан хөтөлбөр болон оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр Мандах их сургуулийн оюутнууд тус сургуульд суралцах, түүнчлэн богино болон урт хугацаагаар оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

Уг үйл ажиллагаанд Санмён их сургуулийн захирал, доктор, профессор Ким Ёнжүн, гадаад харилцааны албаны дарга И Жүнён, гадаад хамтын ажиллагааны багийн ахлагч Юү Чансоб, албаны гадаад хамтын ажиллагааны багийн ажилтан Жон  Хёнжон тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Тус үйл ажиллагаанд Мандах их сургуулийн ЭЗБТ-ийн ахлах багш, доктор Т.Ганхуяг, ЭЗБТ-ийн багш П.Насанжаргал, нягтлан бодогч Н.Довчиндорж нар байлцлаа.