Мандах Их Сургуулийн төлөөлөгчид БНСУ-ын Хансонг их сургуульд 2026 оны 1-р сарын 26-ны өдөр айлчлан хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан заалтын дагуу бакалаврын түвшний хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх (Бизнесийн удирдлага, График дизайн 2+2 хамтарсан хөтөлбөр) гэрээнд гарын үсэг зурж, оюутан солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх талаар зөвшилцөлд хүрлээ. Ингэснээр Мандах их сургуулийн оюутнууд 2+2 хамтарсан хөтөлбөр болон оюутан солилцоогоор тус сургуульд суралцах боломжтой болох юм.
Цаашид оюутан солилцоо, багш, ажилтан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, богино хугацааны сургалт, хос хөтөлбөр, Мандах Лицей ахлах сургуулийн сурагчдын танилцах аялал зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тохиролцлоо.
Уг үйл ажиллагаанд Хансон их сургуулийн захирал, доктор, профессор Ли Чан Вон тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Мандах их сургуулийн ЭЗБТ-ийн ахлах багш, доктор Т.Ганхуяг, ЭЗБТ-ийн багш П.Насанжаргал, нягтлан бодогч Н.Довчиндорж нар байлцлаа.