МАНЛАЙЛАГЧ МАНДАХЧУУД ШИНЭ ОНЫ БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
МАНЛАЙЛАГЧ МАНДАХЧУУД ШИНЭ ОНЫ БАЯРЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн шинэ оны  баярын хурлын арга хэмжээ 2025.12.24 өдөр болж өнгөрлөө

Шинэ жилийн баярын хурлын арга хэмжээг нээж Мандах Их Сургуулийн ректор МУ-ын Гавьяат Багш  Профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Мандах Их Сургуулийн эрдэм шинжилгээ судалгаа өргөжин тэлж гурван багш докторын зэргээ амжилтай хамгааллаа. Мөн "МАНДАХ 2025" олон улсын эрдэм шинжилгээний 6 дахь хурал, Эдийн засаг, бизнес болон Инженер, хүмүүнлэг, боловсрол гэсэн салбар хуралдаанаар 7 орны эрдэмтэн судлаачид оролцож өргөн цар хүрээнд амжилттай зохион байгуулагдсан. Хайнан саньяа хотын аялалд хамт олноороо хамрагдсан онцлох жил байлаа.

Мандах Их Сургуулийн 2025 оны “Шилдэг ажилтан”-аар Санхүү аж ахуйн албаны ахлах ажилтан Д.Баасанхүү тодорлоо.

Боловсрол шинжлэх ухааны яам, Мэдээлэл технологийн цол тэмдгээр дараах багш, нар шагнагдлаа.

Боловсрол шинжлэх ухааны яамны  “Тэргүүний ажилтан”  тэмдгээр Бүртгэл шинжилгээний тэнхимийн ахлах багш Д.Цэвэлмаа

Боловсрол шинжлэх ухааны яамны  “Жуух бичиг”-ээр  Сургалтын албаны ахлах ажилтан Ц.Отгонцэцэг

Хувийн их дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” тэмдгээр Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш О.Жаргалмаа

“Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Мэдээлэл технологийн сургуулийн компьютерын ухаан тэнхимийн ахлах багш П.Зоригтбаатар, Н.Ринчмаа нар шагнагдлаа.

 

Айлчлан ирж буй 2026 ондоо Манлайлагч мандахчууд та бүхний ажил үйлс өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.