2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр МАНДАХ ИХ СУРГУУЛЬ болон “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК нь хамтын ажиллагааны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний хүрээнд Мандах их сургуулийн дэргэдэх “Судалгаа, инновац төв”-ийн үйл ажиллагааг дэмжих, сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөрийн чиглэлээр хамтын ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтыг тусгасан байна.
Хамтын ажиллагааны эхний хүрээнд “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК нь Мандах Их Сургуулийн “Судалгаа, инновац төв”-ийн тохижилт, хөгжлийг дэмжих зорилгоор хандив үзүүлж буй нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх чухал алхам боллоо.
Гэрээнд МАНДАХ ИХ СУРГУУЛЬ-ийг төлөөлж стратеги, хөгжлийн бодлого эрхэлсэн проректор, доктор (Ph.D), дэд профессор С.Энхтуяа, “МОНГОЛТАКС ТМЗ” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Бат-Өлзий нар гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд цаашид хоёр байгууллага нь судалгаа шинжилгээ, инновацийн хөгжүүлэлт, гарааны бизнес (start-up)-ийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, оюутан, багш, судлаач, ажилтнуудын оролцоог хангах өргөн боломж бүрдэж байна.
Мандах Их Сургуулийн хамт олон нь энэхүү хамтын ажиллагаа нь өргөжин тэлж, сургалт-судалгаа–бизнесийн уялдааг бэхжүүлэх, инновацийн экосистемийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Сургуулийн захиргаа