ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН XIV ОЛИМПИАДАД ОРОЛЦЛОО

A- A A+
ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН XIV ОЛИМПИАДАД ОРОЛЦЛОО

Монголын Хүний Нөөцийн Мэргэшсэн Менежерүүдийн Холбоо, Манлайлагч Хүний нөөцийн менежерүүдийн холбоо / HR CLUB ТББ 2009 оноос санаачилсан ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН ОЛИМПИАД-ыг 14 дэх удаагаа Их дээд сургуулиудын дунд 2025 оны 11-р сарын 29-ний өдөр 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Тус олимпиадад 9 Их сургуулийн 14 баг өрсөлдөж Мандах Их Сургуулийн баг хоёр дахь удаагаа амжилттай оролцлоо.

Энэ удаагийн олимпиадад Мандах Их Сургуулийн Бизнесийн удирдлага 4-р түвшний оюутан А.Уянга, Б.Өлзийсайхан, Б.Батцэцэг, Бизнесийн удирдлага 3-р түвшний оюутан Б.Цэцэгхорол нар ЭЗБТ-ийн Ахлах багш Д.Буяндэлгэр Ph.D, багш П.Насанжаргал нараар удирдуулан оролцлоо.