Бүртгэл шинжилгээний тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны эрдэм шинжилгээний XI хурал” 2025 оны 12 сарын 5-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус хуралд Мандах их сургуулийн 2-4-р түвшний нийт 35 оюутны 17 илтгэл амжилттай хэлэлцүүлэгдэж шагналт байруудад дараах оюутнууд шалгарлаа.
Энэ жилийн хурлын хувьд оюутнуудын сэдвийн сонголт өргөн хүрээтэй байсан төдийгүй тэр дундаа Байгаль орчин нийгэм засаглал болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжил сонголт, ур чадвартай холбоотой онцлог сэдвүүд олон байлаа.
Амжилттай оролцсон нийт оюутнууддаа сурлага, судалгааны өндөр амжилт хүсье.