Үндэсний баялаг бүтээгч ТЭСО групп нь бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засаг, хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаас гадна тогтвортой хөгжил, оюуны хөрөнгө оруулалтыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.
Тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцаж буй бакалаврын түвшний оюутнуудад зориулан нэг тэрбум төгрөгийн шагналын сантай , оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор уг тэтгэлэг зарлагдсан.
Тэтгэлэгт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд 65 сургуулийн 2,640 оюутан материалаа ирүүлж, тэтгэлгийн шалгаруулалт таван сарын турш үргэлжилж 700 гаруй оюутныг шалгаруулжээ. Түүний 500 гаруй нь Улаанбаатар хотоос сонгогдсон бол үлдсэн оюутан хөдөө, орон нутгийнх байв.
Мандах Их Сургуулийн механик инженерчлэл хөтөлбөрийн 2-4 түвшний дараах оюутнууд тэтгэлгийн эздээр тодорлоо. Үүнд:
Механик инженерчлэл хөтөлбөрийн 2 дугаар түвшний оюутан Баярмагнайгийн Баярцэцэг
Механик инженерчлэл хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Чинбаярын Энхчимэг
Механик инженерчлэл хөтөлбөрийн 3 дугаар түвшний оюутан Батмөнхийн Урангоо
Механик инженерчлэл хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Алтангэрлийн Амармэнд
Механик инженерчлэл хөтөлбөрийн 4 дүгээр түвшний оюутан Очбадрахын Хүчтөгөлдөр
Нийт тэтгэлэгт хамрагдсан оюутнууддаа сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА