БНСУ – ЫН ДЭГҮ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНДАХ ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

A- A A+
БНСУ – ЫН ДЭГҮ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД  МАНДАХ ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

2025 оны 11-р сарын 28-ны өдөр

 

БНСУ – ын Дэгү их сургуулийн зочид төлөөлөгчид Мандах их сургуульд ирж албан ёсны аялал хийлээ. Уулзалтаар талууд хамтын ажиллагааны чиглэл, цаашид хамтран ажиллахтай холбоотой санал бодлоо хуваалцав.

Уг үйл ажиллагаанд Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Мэдээлэл технологийн сургуулийн захирал Ө.Ганзориг, ахлах багш Т.Ганхуяг, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Чинбат нөгөө талаас Дэгү их сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга Lee Seung-hee, гадаад харилцааны менежер Jeon Sang-hyeon, тус сургуулийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Г.Мөнхжаргал оролцлоо.       

Дэгү их сургууль нь 1956 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд инженерчлэл, бизнес удирдлага, мэдээллийн технологи, боловсрол, дизайн, байгалийн шинжлэх ухаан гэх мэт чиглэлээр тус тус сургалт, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг.  

Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, санамж бичиг байгуулахаар боллоо. Үүнд:  

  1. Бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийг Бизнес удирдлага болон Мэдээлэл технологи мэргэжлээр
  2. Магистрын 1+1 хамтарсан хөтөлбөрийг Бизнес удирдлага мэргэжлээр
  3. Оюутан солилцооны хөтөлбөр