МАНДАХ ИХ СУРГУУЛЬ НЬ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН МОНГОЛЫН НЯГТЛАН БОДОГЧДЫН АМИРА НИЙГЭМЛЭГТЭЙ (AMIRA - ASSOCIATION OF MONGOLIAN INTERNATIONALLY RECOGNIZED ACCOUNTANTS) ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА!

A- A A+

Энэхүү хамтын ажиллагаа нь оюутан, залуусын мэргэжлийн олон улсын түвшний хөгжлийг дэмжихээс гадна академик сургалт, дадлага туршлага солилцох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр, хамтарсан сургалт судалгаа зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна. ✨

Хамтын ажиллагааны хүрээнд: 
• Хамтарсан сургалт, мэдлэг хуваалцах уулзалт, форум, хурал зохион байгуулах 
• Мэдээ, мэдээлэл болон сүүлийн үеийн салбарын тэргүүлэх сэдвүүд дээр мэдээлэл солилцож, хамтран ажиллах 
• Хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, оролцох, харилцан урамшуулах 

Гарын үсэг зурах ёслол амжилттай болж, хамтын ажиллагааны шинэ үе эхэллээ. Бидний түншлэл цаашид илүү амжилттай, үр дүнтэй, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байна!