АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн Ахисан Түвшний сургуулийн 2025-2026 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 09 сарын 13-ний өдөр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Мандах Их сургуулийн Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа “Ахисан Түвшний сургуулийн танилцуулга”-ыг нийт магистрантууддаа танилцуулж, 2025-2026 оны хичээлийн жилд хийгдэх ажлуудыг онцлон мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн магистрантууддаа “Хувь хүний хөгжил ба орчин цагт шаардагдаж буй ур чадварууд” сэдвээр сургалт орсон.

Сургалт эрхэлсэн проректор, Эрдмийн зөвлөлийн гишүүн доктор, профессор. Ч. Төрбадрах оюутан суралцагчдад сурлагын өндөр амжилт хүслээ.

Мөн сургалтын албаны ажилтан Б. Пүрэвсүрэн магистрантын сургалтанд ашиглагдах сургалтын систем, платформуудын талаар танилцууллаа.