“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2025” XII УЛСЫН ОЛИМПИАДАД МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН БОЛОН ТӨГСӨГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ.

A- A A+
“ТАТВАРЫН БҮРТГЭЛ-2025” XII УЛСЫН ОЛИМПИАДАД МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН БОЛОН ТӨГСӨГЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ.

Жил бүр Монгол улсын Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын оюутан болон төгсөгчдийн дунд татварын бүртгэлийн тухай хууль эрх зүй, тооцоолол, тайлагналын мэдлэг сорих олимпиадыг зохион байгуулдаг.

Энэ жилийн олимпиадад нийт Оюутан ангилалд 80, Нягтлан бодогч ангилалд 105 оюутан төгсөгчид оролцож өрсөлдлөө.

Оюутны ангилал:

Энэхүү олимпиад нь 2 үе шаттай явагддаг бөгөөд  манай сургуулиас 1-р шатанд 18 оюутан оролцсоноос 7 оюутан 2-р шатанд шалгарч оролцсоноос дараах амжилтыг үзүүллээ. Үүнд:

Оюутны овог нэр

Эзэлсэн байр

Анги

Б.Батцэцэг

I байр

НББ Татвар 4-р түвшин

Ц.Агваанхайдав

II байр

НББ Татвар 4-р түвшин

Б.Төгөлдөр

IV байр

НББ Банк 4-р түвшин

Б.Пүрэвсүрэн

VI байр

НББ Татвар 3-р түвшин

Э.Энхжин

X байр

НББ Татвар 4-р түвшин

П.Сүхчулуун

XI байр

НББ Татвар 4-р түвшин

Б.Мөнгөнчавхдас

XIV байр

НББ Татвар 3-р түвшин

Тэргүүн байр эзэлсэн Б.Батцэцэг, дэд байр эзэлсэн Ц.Агваанхайдав болон амжилттай оролцсон нийт оюутнууддаа халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

Нягтлан бодогч ангилал: Мандах Их сургуулийн төгсөгч М.Мөнх-Эрдэнэ хоёр дахь удаагаа тэргүүллээ. Төгсөгч М.Мөнх-Эрдэнэ-д мэргэжлийнхээ болон сургуулийнхаа нэр хүндийг өндөр өргөж яваад нь талархал илэрхийлж цаашдын ажил үйлс, амьдралд нь хамгийн дээдийг хүсье.

 

Мандах Их сургуулийн захиргаа