“Мандах Төгөл-5” мод тарих үйл ажиллагаа 2025 оны 10 сарын 03-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир 2019 оноос энэхүү ажлыг уламжлал болгон хийхээр санаачилсан бөгөөд “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан дор “Мандах Төгөл-1”-ийг тус сургуулийн 2019 оны 200 гаруй төгсөгчид, багш ажилтнуудын хамт бүтээн байгуулж эхэлсэн юм.
Энэ жилийн үйл ажиллагаанд сургуулийн багш ажилтнууд ҮЦХ-гийн ажилтнуудын зааварчилгаар 40ш Голт бор, Үрэл мод тарьлаа.
Бидний үйл ажиллагааг дэмжин ҮЦХ-гийн захиргаанаас БАТЛАМЖ гардуулан өглөө.