МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.САНДАГСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ 6 ТӨРӨЛТ СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.САНДАГСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ 6 ТӨРӨЛТ СПОРТЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах уламжлалт спорт наадам 2025 оны 10 сарын 03-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.

Спортын наадмыг нээж Санхүү эрхэлсэн проректор С.Энхтүвшин үг хэллээ.

Сургуулийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг 1997 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил тэмцээний төрлөө нэмж өргөн цар хүрээнд зохион байгууллаа. Үүнд: Сагсан бөмбөг 3х3, Хөлбөмбөг, Олс таталт, Хөнгөн атлетик 100м, 4х100, 800м  гэсэн 6 төрөлт тэмцээн болон өргөжиж, тамирчдын чансаа улам сайжирч байна.

Тэмцээнд нийт 82 баг тамирчид 126 багц медаль, шилжин явах цомын төлөө бүтэн нэг өдрийн турш өрсөлдөж  нэгдсэн дүнгээ гаргаж, аваргуудаа тодрууллаа.

Хөнгөн атлетикийн төрөлд

100 метр эмэгтэй

Тэргүүн байр Санхүү банк 1-2 Г.Амина

Дэд байр Маркетинг-4 Д.Энхчимэг

Гутгаар байр Программ хангамж Б.Баярцэцэг

100 метр эрэгтэй    

Тэргүүн байр Мэдээллийн систем-2 Б.Дагвадорж

Дэд байр Санхүү банк-3 Б.Тэнгис

Гутгаар байр Инженер эдийн засаг Г.Баяржаргал

800 метр эмэгтэй

Тэргүүн байр Санхүү банк-4 Н.Үйлстөгөлдөр

Дэд байр НББ-Татвар-3 М.Болорхишиг

Гутгаар байр НББ-Аудит-3 Д.Энхмаа

4х100 эрэгтэй, эмэгтэй холимог баг

Тэргүүн байр НББ-Мэдээллийн систем, Эрх зүй-3

Дэд байр Нягтлан бодох бүртгэл 1-1

Гутгаар байр Нягтлан бодох бүртгэл 2-2

Олс таталт

Тэргүүн байр Мэдээллийн систем

Дэд байр Маркетинг , Логистик, Гадаад хэлний орчуулагч

Гутгаар байр Нягтлан бодох бүртгэл-Аудит

Сагсан бөмбөг 3х3 эмэгтэй

Тэргүүн байр Санхүү банк-1

Дэд байр Маркетинг, Логистик-2

Гутгаар байр Программ хангамж-1

Шилдэг тоглогч Санхүү банк-1 Б.Халиун

Сагсан бөмбөг 3х3 эрэгтэй

Тэргүүн байр Аудит

Дэд байр НББ-Мэдээллийн систем, Эрх зүй

Гутгаар байр Бизнесийн удирдлага-1

Шилдэг тоглогч Нягтлан бодох бүртгэл-Аудит-3 Ө.Болд-Эрдэнэ

Хөлбөмбөг

Тэргүүн байр Программ хангамж

Дэд байр Бизнесийн удирдлага

Гутгаар байр Санхүү банк

Шилдэг тоглогч эмэгтэй Санхүү банк-3 Б.Баярсолонго

Шилдэг тоглогч эрэгтэй Ч.Анар

Багийн дүнгээр

Тэргүүн байр Санхүү банк

Дэд байр Программ хангамж

Гутгаар байр Маркетинг, Логистик, Гадаад хэлний орчуулагч

Шилдэг хөгжөөн дэмжигч ангиар

НББ-мэдээллийн систем, эрхзүй

Санхүү банк-3 

НИЙТ БАГ ТАМИРЧДАДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЬЕ