Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх, Мандах Их сургуулийн 34 дэх удаагийн багш нарын баярын хүндэтгэлийн хурал 2025 оны 10 сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.
Мандах Их Сургуулийн ректор Монгол Улсын гавьяат багш профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Баярын хурлын үеэр дараах багш нар шагнагдлаа
Хувийн их дээд сургуулиудын холбооны “Шилдэг багш” тэмдгээр - БШТ-ийн багш С.Цэвээнжаргал
Хувийн их дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” тэмдгээр - ГХТ-ийн багш Т.Товуусүрэн
Хувийн их дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” тэмдгээр - БШТ-ийн багш О.Жаргалмаа
Боловсролын яамны Жуух бичиг:
БШТ-ийн багш Г.Золбоо
БШТ-ийн багш Ц.Номин
ЭЗБТ-ийн багш П.Насанжаргал
ГХТ-ийн багш С.Сайнзаяа нар
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
ГХТ-ийн ахлах багш Н.Ариунаа
ГХТ-ийн ахлах багш Э.Оюун-Эрдэнэ нар
Ахлах багшийн үнэмлэхээ
ЭЗБТ-ийн багш Л.Дансранбавуу
ГХТ-ийн эрхлэгч Т.Оюун-Эрдэнэ нар гардан авлаа
Уламжлал ёсоор 2024-2025 онд сургалт, эрдэм шинжилгээ, бүтээлч ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан шилдэг багш нараа тодруулан шагнаж урамшууллаа.
Шилдэг залуу багшид нэр дэвшигчид ЭЗБТ-ийн багш Г.Лхамдулам
Шилдэг судлаач багшид нэр дэвшигчид ГХТ-ийн багш доктор, дэд профессор С.Ганцэцэг
Шилдэг багшид нэр дэвшигчид СШУИТ-ийн эрхлэгч доктор, ахлах багш Д.Түвшинжаргал
ЭРДМИЙН ХАМТ ОЛОНДОО БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.