АНГЛИ ХЭЛНИЙ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
АНГЛИ ХЭЛНИЙ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах их сургууль нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Монголын англи хэлний багш нарын холбоотой хамтран  “Transforming Literacy: Innovations in English Language Teaching and Learning” 18th National TEFL / 14th Mongolia TESOL сэдэвт олон улсын хурлыг 2025 оны 09 сарын 26-28-ны хооронд  зохион байгууллаа.

Хуралд Монгол, Орос, Америк, Солонгос, Англи, Тайвань,  Япон, Хятад зэрэг улс орнуудын 200 гаруй зочид төлөөлөгч, багш, судлаачид оролцов. Тухайлбал: Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Англи хэлний сургалтын бүсийн төв, Өмнөд Солонгос улсын Англи хэлний багш нарын холбоо, ОХУ-ын Англи хэлний багш нарын үндэсний холбоо, Непал улсын Англи хэлний багш нарын холбоо, Тайланд, Хятад, Япон улсад ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон дотоодын багш судлаачид гадаад хэлний онол, арга зүйн асуудал болон хиймэл оюуныг гадаад хэл заах арга зүйд ухаалгаар ашиглах тухай 70 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

Мөн хурлын үеэр Мандах их сургуулийнхаа  үйл ажиллагааг оролцогч талуудад танилцуулсан ба Oxford University Press, World of Language,  Santis Educational Services, Lingors, Evolving Education Institute of Education and Training зэрэг олон улсын байгууллагууд хамрагдсан нь харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын хөгжлийг олон улсын түвшинд ойртуулах боломжийг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой байв.