БНЭУ - ЫН ЛОВЛИ ПРОФЕШНЛ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД МАНДАХ ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

A- A A+
БНЭУ - ЫН ЛОВЛИ ПРОФЕШНЛ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД  МАНДАХ ИХ СУРГУУЛЬД АЙЛЧИЛЛАА

Мандах их сургуулийн төв байранд БНЭУ - ын Ловли профешнл их сургуулийн зочид төлөөлөгчид ирж, Мандах их сургуулийн удирдлагатай 2025 оны 9 – р сарын 26-ны өдөр уулзан, хоёр талаас сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.

Уг үйл ажиллагаанд Ловли профешнл их сургуулийн  дэд захирал доктор, профессор Аман Митал тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Ловли профешнл их сургуультай 2025 оны 1-р сарын 7 – ны өдөр санамж бичиг болон оюутан солилцооны гэрээг тус тус байгуулсан. Тус санамж бичигт тусгагдсан дараах зүйлсийн талаар харилцан санал солилцож хамтран ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцов. Үүнд:
1. Багш солилцоо (Бизнесийн чиглээр),
2. Хамтарсан эрдэм шинжилгээний ажил (Бизнес болон инженерчлэлийн чиглэлийн сэдвээр),
3. Бакалаврын 2+2, магистр 1+1 хамтарсан сургалтын хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх (Бизнес, мэдээлэл технологи, инженерчлэл чиглэлээр).