МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН 34 ДЭХ УДААГИЙН БУЮУ 2025-2026 ОНЫ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН 34 ДЭХ УДААГИЙН БУЮУ 2025-2026 ОНЫ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЛОО

Нээлтийн ёслолын үйл ажиллагааг Мандах Их Сургуулийн ректор, МУГБ, профессор Г.Нанжид нээж үг хэллээ. Эрдэмтэн багш, ажилчдадаа хичээлийн жилийн баяр хүргэж, оюутан суралцагчдадаа, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Манай хамт олон өнгөрсөн хичээлийн жилд өмнөө тавьсан зорилго зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж үндэсний хэмжээнд олон хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлсэн.

Амжилт бүтээлийн арвин жил байлаа. Мандах Их Сургуулийн хувьд 150 гаруй эрдэмтэн багш, ажилтан 2700 гаруй оюутан, суралцагчидтайгаар хичээлийн шинэ жилээ угтаж байна.

Уламжлал ёсоор нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр Мандах Их Сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн "Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг"-ийн болзлыг хангасан оюутнууд, эхний хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй суралцах батламжаа гардан авлаа.

“Манлайлагч Оюутан”тэтгэлэгт хамрагдаж 2025-2026 оны хичээлийн жилийн I улиралд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах Оюутны холбооны оюутнуудад эрхийн бичиг гардууллаа.

Нийт эрдэмтэн багш, ажилтнууд, оюутан, суралцагчдад шинэ хичээлийн жилдээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт гаргахыг хүсье.