“ШИНЭ ОЮУТНЫГ УГТАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ШИНЭ ОЮУТНЫГ УГТАХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн “ШИНЭ ОЮУТНЫГ УГТАХ ӨДӨРЛӨГ”  2025.08.30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургуулийн удирдлагууд, эрдэмтэн багш нарыг танилцуулж, зөвлөх багш нар шинэ оюутан хүлээн авсан уулзалтыг зохион байгууллаа.

Ахисан түвшний сургуулийн захирал доктор, дэд профессор О.Бурмаа

Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал дэд профессор Х.Нямбаяр

сургуулийн талаар товч танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Шинэ хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэл, Санхүү банк, Бизнесийн удирдлага, Маркетинг, Логистик, Бизнесийн удирдлага /Англи хэл/, Инженер эдийн засаг, Инженер механик, Цахилгааны инженер, Гадаад хэлний орчуулагч, График дизайн зэрэг хөтөлбөрүүдийг сонгон суралцаж буй шинэ оюутуудад

Нягтлан бодох бүртгэл-Татвар хөтөлбөрийн 4-р түвшний оюутан Агваанхайвад шинээр элсэн суралцаж буй дүү нартаа хандаж оюутны сэтгэгдлээ илэрхийллээ.

Шинэ оюутнуудаа төлөөлж ЭШ-д Математикийн хичээлээр 749 оноотойгоор

Санхүү банк хөтөлбөрт, элсэн суралцагч Б.Сэрчмаа сэтгэгдлээ хэллээ.

Шинэ хичээлийн жилд Нягтлан бодох бүртгэл, Санхүү банк, Бизнесийн удирдлага, Маркетинг, Логистик, Бизнесийн удирдлага /Англи хэл/, Инженер эдийн засаг, Инженер механик, Цахилгааны инженер, Гадаад хэлний орчуулагч, График дизайн зэрэг хөтөлбөрүүдийг сонгон суралцаж буй шинэ оюутуудад сургуулийн гадаад, дотоод орчин хэрэгжүүлж буй хөтөлбөр үйлчилгээний талаар бүрэн танилцуулж халуун дотноор шинэ оюутнуудаа угтан авлаа.

МАНДАХ ИХ СУРГУУЛИЙГ СОНГОН СУРАЛЦАЖ БУЙ НИЙТ ОЮУТНУУДДАА СУРЛАГА, УРЛАГ, СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.