Говьсүмбэр аймагт нэн шаардлагатай байгаа ажилтан, албан хаагчдын хүний нөөцийг бэлтгэх, хомсдолыг бууруулах чиглэлээр Мандах Их Сургууль болон Говьсүмбэр аймгийн засаг даргын тамгын газар хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Уг гэрээний хүрээнд тус сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” бакалаврын эчнээ болон “Бизнесийн удирдлага”-ын магистрын хөтөлбөрийг цахим болон танхим хосолсон хэлбэрээр хэрэгжүүлэх юм.
Мөн харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах, хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, олимпиад, хэлэлцүүлэг зохион байгуулах, оюутнуудад онолын мэдлэгээ практикт бататгах зорилготой дадлага хийх зэрэгт хамтарч ажиллах юм.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаанд сургалтын эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, Ахисан түвшний сургуулийн захирал О.Бурмаа, НББ-ийн сургуулийн захирал Х.Нямбаяр, ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ, Говьсүмбэр аймгийн засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга У.Занабазар нар оролцлоо.