ХҮМҮҮНЛЭГ, БОЛОВСРОЛ СУДЛАЛ СУДАЛГААНЫ БАГИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VIII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ХҮМҮҮНЛЭГ, БОЛОВСРОЛ СУДЛАЛ СУДАЛГААНЫ БАГИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ VIII БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн Хүмүүнлэг Боловсрол Судлалын судалгааны багийн Оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2025.03.19-ний өдөр зохион байгуулагдаж бакалаварын өдрийн хөтөлбөрийн 1-4-р түвшиний нийт 33 оюутан багийн болон ганцаарчилсан хэлбэрээр амжилттай оролцож 14 илтгэл хэлэлцүүллээ. Тус хуралд салбар болон бүрэлдэхүүн сургуулийн давхардсан тоогоор 18 багш оюутнуудаа удирдаж эрдэм шинжилгээ, судалгааны ажлын практик чадвар эзэмших, мэдээлэлтэй ажиллах, бүтээлч сэтгэлгээ, онол-практикийн мэдлэг, бие даан шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд хамтран ажиллалаа.

Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн дараах оюутнууд:

  • Тэргүүн байр: М.Лхагвасүрэн, Н.Номин (НББА-3)
  • Дэд байр: Г.Болор-Эрдэнэ, О.Мишээл (НББТ-3)
  • Гутгаар байр: Б.Болорчимэг, Л.Жавхлан (НББТ-3)
  • Тусгай байр: Ц.Нямсүрэн, Л.Номин, Ц.Мягмарсүрэн (НББЭЗ-3), Б.Маралмаа (СМ-4)

Эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн дараах оюутнуудад баяр хүргэе!