ДОНОРЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

A- A A+
ДОНОРЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

 

Мандах Их Сургуулийн хамт олон жил бүр "Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя"  уриан дор Донорын өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ жилийн өдөрлөгийг 2025 оны 3 сарын 12-ны өдөр цусны төвтэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт 74 багш, ажилтан, оюутнууд оролцож  цусаа бэлэглэж эрдэнэт хүний амь нас аврах буянт үйлс бүтээж, 25 литр цус хандивлалаа . Нэг хүний бэлэглэсэн цус бүрийг гурав хуваан цус цусан бүтээгдэхүүн болгосноор 222 хүнд амьдрал бэлэглэх боломж бүрдсэн байна. Цусаа хандивласан хүмүүсийн 50% нь 3-11 дэх удаагаа цусаа хандивлаж 10-33 хүний амь аварсан сайхан мэдээтэй байна. Цусны төвөөс 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллав. Донор бүрд улаан лоолийн шүүс, хар шоколад, луувангийн шүүс бэлэглэв.

Идэвхтэй оролцсон донорууддаа талархал илэрхийлье.


САНХҮҮ АЖ, АХУЙН АЛБА