Мандах их сургууль болон БНСУ-ын Политехникийн IV коллеж (Korea Polytechnics) - ийн Тэжон хот дахь салбар сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг Мандах их сургуулийн байранд 2025 оны 2-р сарын 17-ны өдөр байгууллаа.
Тус санамж бичгийн зорилго нь боловсрол сургалт, дадлага, судалгаа хөгжүүлэлт, технологи дамжуулалт, мэдлэг түгээх, энтрепренершип зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлыг дэмжихэд оршино.
Тус санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Тус үйл ажиллагаанд Мандах их сургуулийн ректор Г.Нанжид, сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, стратеги болон хөгжлийн бодлого эрхэлсэн проректор С.Энхтуяа, ахлах багш Т.Ганхуяг, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Чинбат зэрэг төлөөлөгч мөн БНСУ-ын Политехникийн IV коллежийн цахилгаан хяналтын тэнхимийн захирал Донван Лий, хиймэл оюун ухааны тэнхимийн профессор Kим Хак Жүү, салбарын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажилтан Сүүн Тайг Квон нар байлцлаа.