“ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, АСУУДАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
“ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, АСУУДАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мандах Их Сургууль, “Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбоо” -той хамтран санаачилж  Зам, тээврийн яам болон Нийслэлийн авто тээврийн газрын дэмжлэгтэйгээр хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын  тээвэр, логистикийн салбарын тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж , шийдлийг тодорхойлоход хувь нэмэр оруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх оролцогч талуудын оролцоог хангаж ажиллах зорилготой энэхүү уулзалтанд төр хувийн хэвшил, мэргэжлийн холбооны төлөөлөл 96 байгууллагын 120 гаруй хүмүүс оролцлоо.

Арга хэмжээг  Зам тээврийн яамны , Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан нээж үг хэллээ.

Тус хэлэлцүүлэгт тээвэр, логистикийн салбар болон боловсролын салбарын 7 илтгэл хэлэлцүүлэгдлээ. Үүнд Мандах ИС-ийг төлөөлөн Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах  Багш, доктор Д.Буяндэлгэр нар илтгэл хэлэлцүүлэн, панелистаар оролцлоо.

Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны хамт олонд  Мандах Их Сургуулийн  ректор, профессор Г.Нанжид талархал илэрхийлээ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦСОН ТА БҮХНИЙ, АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ.