Мандах их сургууль болон Казах-Бритиш Техникийн их сургуулийн хооронд өмнө 2024 оны 4-р сарын 16-нд доорх чиглэлээр ажиллахаар санамж бичиг байгуулж байсан. Үүнд:
Энэ удаад оюутан солилцооны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа Мандах их сургууль дээр боллоо.
Мандах их сургуульд болсон уг үйл ажиллагаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Казах- Бритиш Техникийн их сургуулийн олон улсын газрын захирал Бекнур Стибаев тэргүүтэй төлөөлөл болон Мандах их сургуулийн сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 2 – р сарын 4 – ний өдөр байлцлаа.
Энэхүү оюутан солилцооны гэрээг байгуулснаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, оюутнууд 1-2 улирлын хугацаанд Англи хэлээр хичээл судлах, цаашлаад багш солилцоо хийгдэх, эрдэм шинжилгээний судалгааны ажлаар туршлага солилцох мөн санамж бичигт заагдсан бусад ажлын хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.