Мандах Их Сургуулийн Ахисан Түвшний сургуулийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн танхимын сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 01 сарын 11-ны өдөр, онлайн сургалтын нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 01 сарын 16-ны өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь “Ахисан Түвшний сургуулийн танилцуулга”-ыг нийт магистрантууддаа танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жилийн хугацаанд хийгдэх ажлуудыг онцлов. Ахисан түвшний сургуулийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан Ө.Мөнхзаяа нь нийт магистрантууддаа зориулан “Цахим сургалтын систем болон сургалтын үйл ажиллагаанд ашиглах системүүдийн танилцуулга”-ыг танилцууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн нийт магистрантуудад зориулан Ахисан Түвшний сургуулийн захирал, доктор, дэд профессор О.Бурмаа нь “Хувь хүний хөгжил ба орчин цагт шаардагдаж буй ур чадварууд” сэдвээр сургалт орлоо.