Тайваны Вуфэнг Их Сургуулийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид 2021.01.06 Мандах Их Сургуульд айлчлан хамтран ажиллах санамж байгуулсан билээ. Тус санамж бичгийн хүрээнд хоёр сургуулийн хамтран ажиллах гэрээг байгуулахаар Мандах Их Сургуулийн ректор Г.Нанжид, ЭЗБТ-ийн зөвлөх профессор Ч.Даваасүрэн нар Вуфэнг Их Сургуулийн урилгаар тус сургуульд зочлов. Энэ үеэр Вуфэнг Их Сургуультай танилцаж 2025.01.10 нд хамтран ажиллах гэрээг байгуулав.
Гэрээг Мандах Их Сургуулийн талаас ректор Г.Нанжид Вуфэнг Их Сургуулийн талаас ерөнхийлөгч Хун Жун Цай нар үзэглэв. Энэхүү гэрээний хүрээнд хоёр сургууль багш, ажилтан, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ судалгаа мэдээлэл солилцоо, болон 2+2 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2025.01.20