Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн “Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөрийн 5 дахь удаагийн /2006, 2012, 2015, 2019, 2024/ магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс ёслол төгөлдөр гардуулан өглөө.
“Нягтлан бодох бүртгэл” бакалаврын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжилсэн тухай гэрчилгээг Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал дэд профессор Х.Нямбаяр, Бүртгэл шинжилгээний тэнхимийн эрхлэгч Ц.Одгарав нар хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Бүртгэл шинжилгээний тэнхимийн хамт олон, хөтөлбөрийн дэд хорооны гишүүд, өөрийн үнэлгээний багийн гишүүд, шинжээчийн багийг ажиллах таатай нөхцөлөөр ханган ажилласан, магадлан итгэмжлэх процесст оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлье.