Нягтлан бодох бүртгэлийн сургууль, Бүртгэл шинжилгээний тэнхимээс уламжлал болгон зохион байгуулдаг "Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн олимпиад" болон "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад" 2024 оны 12-р сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
"Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн олимпиад"-д Мандах Их Сургуулийн төв болон Дархан салбар сургуулийн нэгдүгээр түвшний 84 оюутан оролцож, топ 10 оюутан шалгарлаа.
Тус олимпиадыг ивээн тэтгэгч Мандах Их Сургуулийн 2002 оны төгсөгч, Сити Ойл ХХК-ийн захирал Д.Гантулга болон хамт олонд нь талархал илэрхийлье. Сити Ойл ХХК нь энэхүү олимпиадыг 14 дахь жилдээ тасралтгүй ивээн тэтгэж байгаа нь оюутнуудын бие даан суралцах идэвхийг нэмэгдүүлэх, оюутан залуусын хөгжил, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэмээр байна.
Мөн "Нягтлан бодох бүртгэлийн олимпиад"-д төв болон салбар сургуулийн гурав, дөрөвдүгээр түвшний нийт 43 оюутан оролцож, топ 10 оюутан шалгарлаа.
Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.