Мандах их сургууль болон Улсын 2-р төв эмнэлэг хамтран нэгнээ түшиглэж хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ажлын хүрээнд уулзлаа.
Мандах их сургууль нь Улсын 2-р төв эмнэлэгтэй хамтран сургалт судалгаа, шинжилгээний ажил хийх, оюутан дадлагажуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг тус тус чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, түншлэлийн гэрээ байгуулав.
Уг үйл ажиллагаанд Улсын 2-р төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Бямбадорж, эмзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, эрдэм шинжилгээ, инновац, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-очир мөн Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид, Сургалт эрхэлсэн проректор Ч.Төрбадрах, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Б.Чинбат байлцлаа.