Мандах их сургуулийн төв байранд БНСУ-ын Халла их сургуулийн зочид төлөөлөгчид ирж, Мандах их сургуулийн удирдлагатай уулзан, хоёр талаас сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.
Уг үйл ажиллагаанд Халла их сургуулийн захирал доктор, профессор Ким Иун Гвон тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах Их Сургуулийн ректор, профессор Г.Нанжид тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Halla university нь 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Сөүл хотоос 140 км – н зайд, Вонжу (Wonju) хотод байрладаг. Тус сургууль нь Hyundai International – н салбар HL group – н охин компани юм.
Талууд 3+1 хөтөлбөрийг цахилгаан инженер болон механик инженер мэргэжлээр хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болов.