Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага үүсч хөгжсөний 27 жилийн ойн хүрээнд доктор профессор, тэргүүлэх үнэлгээчин С. Доржсүрэн багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал нь 2024 оны 11 сарын 15-29-ний хооронд 2 үе шаттайгаар ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд нийт 30 орчим илтгэл хэлэлцүүлэхээр ирснээс судлаач ангилалд ЭЗБТ-ийн профессор, доктор С. Цолмон, багш Г. Эрдэнэцогт, А.Тамир нарын “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд машин сургалтын алгоритм ашиглах нь”, оюутан ангилалд НББ-Статистик 4-р дамжааны оюутан Б. Азбилэг, Б. Дэлгэрзаяа, Г. Номин-Эрдэнэ (удирдагч багш БШТ-ийн дэд профессор, доктор А.Наранцэцэг) нарын “Үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа, түүний үнэлгээ” сэдэвт бүтээлүүд тус бүр 2-р байранд шалгарч,өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.
Хуралд амжилттай оролцсон багш оюутнууддаа цаашдынх нь эрдэм судлалын ажилд нь амжилт хүсэе.
2024.12.03