БНСУ-ын Санмён Их Сургууль болон Мандах Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус сургуулийн төлөөлөгчтэй албан ёсны уулзалт хийлээ.
Уг үйл ажиллагаанд Санмён Их Сургуулийн гадаад харилцааны албаны дарга Хун Ён Жүнь тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Тус уулзалтаар санамж бичигт тусгагдсан хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцон, тодорхой шийдэлд хүрлээ. Үүнд:
Түүнчлэн Санмён их сургуульд “Мандах-2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох Мандах Их Сургуулийн ректор Г. Нанжидын урилгыг гардуулан өглөө.
Уулзалтанд Мандах лицей ахлах сургуулийн захирал Р.Даваахүү, сургалтын менежер А.Мөнхсайхан, ЭЗБТ-ийн ахлах багш, Доктор /Ph.D/ Т.Ганхуяг, СА-ны ахлах ажилтан Ц.Отгонцэцэг, ГХТ-ийн ахлах багш Ш.Нандинцэцэг байлцлаа.