МАНДАХ ИХ СУРГУУЛЬ БНСУ-ЫН ХАНСОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛЬ БНСУ-ЫН ХАНСОН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БНСУ-ын Хансон Их Сургууль болон Мандах Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Хансон Их Сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд Хансон Их Сургуулийн захирал, доктор, профессор Ли Чан Вон тэргүүтэй албаны хүмүүс болон Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.


Хансон их сургуулийн удирдлага, эрдэмтэн профессорууд манай  сургуулийн төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авч, албан ёсны уулзалт хийж, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.

Тус санамж бичигт дараах хамтын ажиллагааг тусгав. Үүнд:

  • Оюутан солилцоо
  • Багш, ажилтан солилцоо
  • Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил
  • Богино хугацааны сургалт
  • Хос хөтөлбөр
  • Мандах Лицей ахлах сургуулийн сурагчдын танилцах аялал

Түүнчлэн Хансон их сургуульд “Мандах-2025” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох Мандах Их Сургуулийн Ректор Г. Нанжидын урилгыг гардуулан өглөө. Тус сургуулиас Мандах-2025 хуралд оролцохоо илэрхийлсэн.

Гарын үсэг зурах үйл ажиллагаанд Мандах лицей ахлах сургуулийн захирал Р.Даваахүү, сургалтын менежер А.Мөнхсайхан, ЭЗБТ-ийн ахлах багш, Доктор /Ph.D/ Т.Ганхуяг, СА-ны ахлах ажилтан Ц.Отгонцэцэг, ГХТ-ийн ахлах багш Ш.Нандинцэцэг байлцлаа.