МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

A- A A+
МАНДАХ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО

БНСУ-ын Хансон их сургуулиас 2024 оны 11-р сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан “Global Hansung Forum 2024” олон улсын форумд Япон, Солонгос, Монгол, Хятад гэсэн 4 улсын төлөөлөгчид оролцлоо. Уг форумд Мандах Их Сургуулиас Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, Мандах лицей ахлах сургуулийн захирал Р.Даваахүү, Сургалтын менежер А.Мөнхсайхан, ЭЗБТ-ийн ахлах багш, доктор /Ph.D/ Т.Ганхуяг, Сургалтын албаны ахлах ажилтан Ц.Отгонцэцэг, ГХТ-ийн ахлах багш Ш.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү форум нь “Сургалт, эрдэм шинжилгээ- ажил олгогч- үйлдвэрлэл” сэдвийн дор явагдсан ба форумын үндсэн хэсэгт уригдан ирсэн гадаадын төлөөлөгчид панелистаар оролцон өөрсдийн сургууль болон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй хэрхэн хамтран ажилладаг талаар илтгэл тавьж хэлэлцүүлж, сонирхсон асуултанд хариулж, санал бодлоо солилцлоо. Форумд Мандах Их Сургуулийн сургалт эрхэлсэн проректор, Доктор, профессор Ч.Төрбадрах, ЭЗБТ-ийн ахлах багш, Доктор /Ph.D/ Т.Ганхуяг нар “Ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлсэн байдал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Оролцогч талууд цаашид сургалт үйлдвэрлэл, старт апыг хөгжүүлэх, инноваци нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах боломжийг судлан, багш, оюутнууды оролцоог идэвхижүүлэх тал дээр ажиллахаар боллоо.