Бүртгэл шинжилгээний тэнхимээс "ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ X ХУРАЛ"-ыг 2024.11.21-нд амжилттай зохион байгуулагдлаа. 2-4-р түвшний нийт 24 оюутан 12 илтгэлээр оролцсоноос шагналт байруудад дараах илтгэлүүд шалгарлаа.
Тэргүүн байр
НББ-Банк 4-р түвшин
О.Намуунцэцэг
Ирээдүйд нягтлан бодох бүртгэлийн оюутнуудаас шаардагдах чадамжид суурилсан сургалтын арга зүйг тодорхойлох нь
Дэд байр
НББ-Аудит 4-р түвшин
Д.Ариунтуяа
О.Уянгалянхуа
Компанийн ашгийн удирдлагыг тодорхойлох нь: Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын жишээн дээр
Гутгаар байр
Б.Дөлгөөн
Б.Солонго
Ц.Нямсүрэн
Ашгийн удирдлага болон татварын удирдлагын хамаарал: Санхүүгийн хувьсагчдад үндэслэсэн судалгаа
Тусгай байр
НББ-Татвар 4-р түвшин
Х.Оюунцэцэг
Хойшлогдсон татвар компанийн санхүүгийн гүйцэтгэлд нөлөөлөх нь
Оюутнуудаа амжилттай удирдаж илтгэлийн хуралд бэлтгэсэн удирдагч багш нар болон нийт оролцогчиддоо баяр хүргэе. Цаашдын судалгаа, шинжилгээний ажилуудад нь амжилт хүсье.