“МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА

A- A A+
“МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ” ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДАН АВЛАА

Мандах Их Сургуулийн Инженер, Эдийн Засгийн Сургуулийн “Механик инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлөөс ёслол төгөлдөр гардуулан өглөө.


“Механик инженерчлэл” бакалаврын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжилсэн тухай гэрчилгээг Мандах Их Сургуулийн ректор профессор Г.Нанжид, Сургалт эрхэлсэн проректор, доктор, профессор Ч.Төрбадрах, Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Түвшинжаргал нар нь хүрэлцэн очиж, гэрчилгээг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

СШУИТ-ын хамт олон, инженерийн хичээлийн баг, хөтөлбөрийн дэд хорооны гишүүд, өөрийн үнэлгээний багийн гишүүд, шинжээчийн багийг ажиллах таатай нөхцөлөөр ханган ажилласан, магадлан итгэмжлэх процесст оролцсон нийт хамт олондоо талархал илэрхийлье.