"ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ ОЮУТАН" УРИАН ДОР "ОЮУТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/480, А/739 дүгээр тушаал, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/139 тоот тушаалуудыг үндэслэн 

Мандах Их сургууль Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор “Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэг шинжилгээг зохион байгууллаа.

БГДЭМТ-өөс нарийн мэргэжлийн 10 эмч, зөөврийн рентген аппарат, зүрхний цахилгаан бичлэг, биеийн бүтэц хэмжигч төхөөрөмжтэй ирж 122 оюутанд 10-р сарын 30,31 болон 11-р сарын 1-ний өдрүүдэд А102 А103 тоотод Эрт илрүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Шинжилгээний хариуг E-mongolia системээс харах боломжтой.

САНХҮҮ АЖ АХУЙН АЛБА